Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг “зөөлөн газарджээ”

Д.Тулга / Эдийн засаг

mongolbank

2011-2012 оны дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 гаруй хувийг эзэлж байсан бол 2013 онд 16 хувь, 2014 онд ердөө 3.4 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурсан. Ийм хүндрэлтэй эдийн засгийн нөхцөлд Монголбанк, Засгийн газар хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах, дунд хугацаанд бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, эдийн засгийг тогтворжуулах явдал байсан.

Хөтөлбөрийн үр дүнд хөтөлбөрт хамрагдсан бараа бүтээгдэхүүний үнэ хөтөлбөргүй жилүүдтэй харьцуулахад харьцангуй тогтвортой байж чадсан төдийгүй 2015 оны 2 сард инфляци нэг оронтой тоонд орж буурсан нь мөн үнэ тогтворжуулах хөтөлбөртэй салшгүй холбоотой билээ.

Хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онд дунджаар нийт инфляцийн 23.7%-ийг эзэлдэг байсан бол түүний инфляцид үзүүлэх шууд нөлөөлөл нь 2013 онд 1.3 дахин, 2014 онд 17.8 дахин буурч, инфляцийн бүтцэд тогтвортой, эерэг өөрчлөлт гарсан.Мах, шатахуун, цементний үнийн өсөлт эрс буурч энэхүү бүлгийн жилийн инфляцид үзүүлэх нөлөө 2012 онд дунджаар 5.8 нэгж хувь байсан бол 2013 онд 1.8, 2014 онд 0.2 хувь болж буурав. Махны үнийн жилийн өсөлт 2012 онд дунджаар 60.6 хувь, 2013 онд дунджаар 5.6 хувь байсан бол 2014 онд дунджаар 1.0 хувь болов.

Хэрэв эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байсан бол санхүү, эдийн засгийн ноцтой хямрал нүүрлэж, эдийн засаг бүхэлдээ уналтад орох эрсдэлтэй байсан гэдгийг эдийн засагчид онцолдог. Харин хөтөлбөр хэрэгжсэний ачаар 179,000 ажлын байрыг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг хадгалж эдийн засгийг зөөлөн газардуулсан билээ.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл 2013 онд 710 тэрбум төгрөг байсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хөтөлбөрт хамрагдсан аж ахуй нэгжүүд зээлээ эргэн төлж буй аж. Энэхүү хөтөлбөр дунд хугацааны хөтөлбөр байсан бөгөөд Монголбанк үе шаттайгаар хөтөлбөрүүдээс гарч, хөтөлбөрийн зээлийн үлдэгдлийг оны 2 дугаар хагасаас Засгийн газарт шилжүүлэх болсноо мэдэгдсэн. Тэгвэл үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол эдийн засагт ямар нөлөө үзүүлэх байсан талаар доорхи зургаас харъя.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.