С.Дашцэрэнгийн гэр бүл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал хүргүүлжээ

Д.Тулга / Хууль

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Гал үндэстэн холбоо”-ныхон хамтран өнөөдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн сарын 30-нд тус холбооны гишүүн С.Дашцэрэн нас барсныг дуулгасан бөгөөд Г.Болдбаатар, Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар нартай хамт ял эдэлж байсан тэрбээр өвчний улмаас өөд болсон гэсэн юм. Улмаар амиа алдсан С.Дашцэрэнгийн үхлийг хууль шүүхийн байгууллага буруутай гэж үзэн С.Дашцэрэнгийн амь насыг нэхэхээ мэдэгдсэн юм. Түүнчлэн С.Дашцэрэнгийн гэр бүл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал хүргүүлсэн аж.

Мөн Ц.Мөнхбаяр болон Г.Болдбаатар нарын бие ч муу байгаа талаар хэлсэн бөгөөд Тогтоол гүйцэтгэх нэгдсэн эмнэлэг, Улсын клиникийн гуравдугаар эмнэлгийн дүгнэлтээр Г.Болдбаатарыг эрүүл мэндийн хувьд ял эдлэх боломжгүй гэж үзсэн ч шинжээч эмч нар нь эсрэг дүгнэлт гаргаж шоронгоос чөлөөлөхгүй байгаа гэж мэдээлсэн юм. Тэдний ярьснаар өнгөрсөн онд нийт 56 хүн шоронд өвчний улмаас өөд болсон бөгөөд энэ бүгдийн шалтгааныг Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 313, 316 дугаар тушаалтай хамаатган үзэж байгаа юм байна. “Гал үндэстэн" холбооныхон “Бид цаашид ч Монгол газар нутгийнхаа төлөө тэмцсээр байхаа мэдэгдэж, манай холбооны гишүүд болох Г.Болдбаатар, Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар нарыг чөлөөлөхийг шаардаж байна” гэж хэлсэн юм.

Б.БУРМАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:12

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:12


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.