Цагдаагийн алба хаагч нарт талархал илэрхийлжээ

Д.Тулга / Хууль

Засгийн газрын хэрэг эрхлэх газар 11-11 төвд цагдаагийн алба хаагч нарт хандсан баяр талархлын үгийг ЦЕГ Хэвлэл мэдээллийн төвөөрөө дамжуулан уламжилсан юм.

Автобусны буудал дээр үл таних эрэгтэй хүн бага насны хүүхдийг зодож, хувцсыг нь урж танхайрахад шуурхай үйл ажиллагаа явуулж таслан зогсоосон Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Р.Батболд, цагдаа жолооч ахлах ахлагч Б.Бөхжавхлан нарт эцэг эхчүүд, иргэдийн зүгээс талархал ирснийг бид уламжилж алба хаагч нартаа амжилт хүссэн юм. Мөн хэлтсийн 16-р хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ч.Баатарсүрэн хашаанаасаа нохой гөлгөө алдсан иргэний гомдлыг барагдуулж, уйгагүй эрэн сурвалжилж, мэргэжлийн ур чадвар гаргасны үр дүнд Баянхошуунд айлын амбаарт нууцлаж байсныг нь илрүүлэн эзэнд нь хүргэж өгсөнд иргэнээс талархал ирснийг ч мөн уламжиллаа. Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулах ажилдаа амжилт гаргасан алба хаагч нартаа амжилт хүсье.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:14

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:14


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.