“Хуурамч” цагдаа автомашинуудыг зогсоон шалгаж байжээ

Д.Тулга / Нийгэм

tsagdaaНийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн дүрэмт хувцастай ч албан ёсны бичиг баримтгүй этгээд автомашинуудыг зогсоон шалгаж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд оршин суух 33 настай Г гэгч албаны дүрэмт хувцас, дохиур мод ашиглан хууль бус үйлдэл хийж байсныг илрүүлэн, шалгаж байгаа аж.

Тиймээс цагдаагийн дүрэмт хувцастай этгээд бэлэн мөнгөөр торгууль төлөх эсвэл мөнгө өгвөл явуулна гэх мэтчилэн хууль бус шаардлага тавих зэрэг тохиолдолд цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаа, харьцааны соёл, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авдаг 126 дугаарын утсанд мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:18

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:18

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.