Өнөөдөр “Алтан өд-2014” шилдэг бүтээл шалгаруулах ёслол болно

Д.Тулга / Нийгэм

Монголын Зохиолчдын эвлэл 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр үүсгэн байгуулагдсан түүхтэй. Тиймээс энэ өдрийг Монголын зохиолчдын өдөр болгон тэмдэглэсээр эдүгээ 86 нас хүрч буй юм. Монголын Зохиолчдын эвлэл өнгөрсөн хугацаанд оюун санааны томоохон өв болсон сэхээтнүүдийг салбараасаа төрүүлэн гаргаж, ардчилал хүний эрхийг тунхаглан зарлахад энэ салбар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.

Тус эвлэл түүхт 86 жилийнхээ ойн хүрээнд олон шинэлэг ажил хийхээр төлөвлөжээ. Өнөөдөр “Алтан-Өд-2014” оны шилдэг бүтээл шалгаруулах, МЗЭ-ийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно. Мөн энэ үеэр зохиолч, яруу найрагчдын ном бүтээлийн үзэсгэлэн, гарын үсэгтэй номын худалдаа, солилцоо болох юм. Энэхүү үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болж байгаа бөгөөд уран зохиол, ном сонирхогчид, уран бүтээлчдийг 15.00 цагт Улсын филармонийн Их танхимд урьж байна.

Э.ЭГШИГЛЭН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:43

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.