ШУА-ийн байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гаргаагүй гэв

Д.Тулга / Нийгэм

shuaЗасгийн газрын тогтоол дагуу төрийн зарим байгууллагын барилга байгууламжийг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гарсан. Энэхүү ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт ахалж, Ажлын хэсэг өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн судлан ажиллаж буй юм байна.

Олон нийтийн дунд Монгол Улсын шинжлэх ухааны академийн байрыг хүүхдийн эмнэлэг болгох нь гэсэн худал цуурхал газар авч, эрдэмтэдийн дургүйцлийг хүргээд зогсохгүй, эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж.

Энэ талаар тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орон ажиллаж байгаа Төрийн өмчийн хорооны төлөөллөөс тодруулахад “Хүүхдийн эмнэлэг болгон өөрчилж болох зарим нэг төрийн байгууллагуудын барилга байгууламжийн хүрээнд Монгол Улсын шинжлэх ухааны академийн байр болон хүрээлэнгүүдийн байр багтаагүй, хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гараагүй” гэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:42

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:42

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.