Гэмт хэрэгтнүүдийн хамсаатан цагдаагийн газарт өөрөө очжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

paris

Францын Парис хотноо онц байдал зарлаад хоёр хонож байна. Баг зүүсэн, зэвсэгтэй хоёр этгээд "Шарли Эбдо" сонины газарт дайран орж, 12 хүний амийг хөнөөсөн харамсалтай хэргийн улмаас Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Парис хотноо онц байдал зарлаж, цагдаагийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.

Гэмт этгээдүүд болох Алжир гаралтай Францын иргэн ах, дүү Коуачи нарыг барихын тулд улс даяар 88 мянган цэрэг, цагдаагийн албан хаагчид ажиллаж байгаа аж. Тэдний хамсаатан гэгдэх, 18 настай Хамид Мурад өчигдөр Шарлевиль-Мезьер хотын цагдаагийн газарт өөрөө явж очжээ. Одоогийн байдлаар гэмт этгээдүүд олдоогүй талаар Францын телевизүүд мэдээлсээр байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:34

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:34

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.