Э.Бат-Үүл: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулна

Д.Тулга / Нийгэм

batuulНийслэлийн удирдлагын зөвлөлийн 2015 оны анхны хуралдаанаар “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ. Асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхтөр танилцуулав.

Шилэн дансны тухай хуулийн дагуу иргэд Шилэн дансны нэгдсэн цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой болсон. Нийслэлийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийг Нийслэлийн Дотоод аудитын алба хянах бөгөөд нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас бэлтгэл ажил, хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

Нийслэлийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах юм байна. Тус хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж буй Нийслэлийн Дотоод аудитын алба дүн мэдээгээ сар, улирал бүр нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байх үүрэг өгөв.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ, энэ хуулийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллана. Хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа дахин мэдэгдэж байна. Харин иргэд төсвийн зарцуулалтад зөвхөн таамаг дэвшүүлж, улс төрийн нөлөөллөөр хандахаас илүүтэйгээр шилэн дансны нэгдсэн цахим хуудаснаас санхүүгийн мэдээллээ авах хэрэгтэй гэв.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:42

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:42


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.