ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтай уулзав

Д.Тулга / Нийгэм

ayursaihanШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Т.Аюурсайхан Өрсөлдөөний тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нийгмийн эрх ашигтай холбоотой эрчим хүч, шатахууны аж ахуйн эрхлэгчидтэй харилцах асуудал дээр туршлага хуваалцах, мэдээлэл солилцох зорилгоор ОХУ-ын Монополийн эсрэг холбооны албатай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Элчин сайд И.К.Азизов уг санаачлагыг зөв зүйтэй, өндөр ач холбогдолтой болохыг тэмдэглээд ШӨХТГ, Монополийн эсрэг холбооны албаны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.