Ухаан алдсан эхнэрээ уурхайн цооногт хаясан залууд 25 жилийн ял оноов

Д.Тулга / Хууль

Хамтран амьдарч байсан эмэгтэйгээ өс хонзонгийн улмаас санаатайгаар амь насыг нь хөнөөсөн Б.Бат-Өлзийд холбогдох хэргийн шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болсон. Түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3-т заасны дагуу 25 жилийн ял оноож, таван жилийг гянданд, үлдэх 20 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийг сануулбал Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний цооногоос өнгөрсөн 09-р сард 19-тай охины цогцос олдсон. Энэ хэрэгт холбогдуулан талийгаачийн нөхөр байсан 22 настай Б.Бат-Өлзий гэгчийг шалгасан бөгөөд Б.Бат-Өлзий нь хамтран амьдарч байсан эхнэрээ хоолойг нь боож, амь насыг нь хөнөөсөн гэдгээ хүлээжээ.

Талийгаач С болон Бат-Өлзий нар нь хамтран амьдарч байсан бөгөөд нэг хүүхэдтэй байжээ. Бат-Өлзий нь эхнэрээ байнга хардаж, зодож байсны улмаас хоёр тийшээ болжээ. Хэрэг гардаг өдөр Бат-Өлзий нь талийгаач С-тэй уулзаж, хоёулаа маргалдсан байна. Улмаар талийгаачийн хоолойг нь боож, ухаан алдсаных нь дараа эргээд сэргээх гэсэн сэрэхгүй, амьсгалахгүй болохоор нь айгаад нүүрсний уурхай руу давхиад нүхэнд хийгээд орхичихсон” гэж хэрэгтэн мэдүүлжээ. Талийгаач эмэгтэйн талаарх шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр талийгаач эмэгтэй боолгуулж нас бараагүй. Харин осгож амиа алдсан байна гэж гарсан юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:12

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:12


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.