Багш, эмч нар жагсаж байна

Д.Тулга / Нийгэм

2015-2016 оны гурван талт хэлэлцээрийн хүрээнд Хөдөлмөрийн яам иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй, төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ илэрхийлсэн байна. Иймээс үйлдвэрчний эвлэлийн холбоод дээрх саналыг эсэргүүцэж Чингисийн талбайд жагсаж байна.

Жагсаалд эмч, багш, соёл урлагийн байгууллагын төлөөллүүд оролцож буй аж. Тэд “Эрүүл мэнд боловсролын салбарын ажилтнуудын ажлын ачаалал хэрээс хэтэрч, авч буй цалин хөлс нь инфляцид идэгдэж, худалдан авах чадвар өдрөөс өдөрт доройтож байна. Гэвч бид эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр зүтгэж, ард иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байгаа. Улсын их хурал, Засгийн газар, НББСШУ-ын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Ардчилсан нам, Ардын нам, “Шударга ёс эвсэл” зэрэг байгууллагуудад хандан шаардлагыг хүргүүлж байна гэв.

Үүнд:

  1. Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2015 оны төсвийн тодотголд тусгах.
  2. Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын хуулиудад тусгагдсан ажилтныг өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж зэрэг хөдөлмөрчдийн нийгмийн баталгаатай холбоотой заалтуудыг өмнө хүрсэн түвшнээс бууруулахгүй байх.
  3. Иргэдийн нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх.

Дээрхи шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн тухай хууль, ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэж, шат шатны тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээ албан ёсоор мэдэгдлээ. Шаардлагын хариуг 2015 оны 1 дүгээр сарын 12-ны дотор авах аж. Хэрэв шаардлагын хариу цагтаа ирэхгүй бол дахин жагсах юм байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:42

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:42


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.