Г.Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ

Д.Тулга / Спорт

Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Самат Зхийкибаяв нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус гэрээний дагуу эмэгтэйчүүдийн 48кг-ын шилдэг бөх Монгол Улсын шигшээ багийн тамирчин Г. Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ.

Өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүдийн 48кг-д дэлхийн чансааг М.Уранцэцэг тэргүүлж байгаа бол Г.Отгонцэцэг есдүгээр байрт бичигдэж байгаа юм. Г.Отгонцэцэгийн хувьд өнгөрсөн онд Москвагийн их дуулгад финалдаж мөнгөн медаль, Астанагийн Гранприд түрүүлж, Чиндаогийн Гранпригээс хүрэл медаль хүртэж олимпийн эрхийн чансааг тэргүүлэх болсон. Нэг улсаас нэг тамирчин зодоглох учраас Монголын жүдо бөхийн холбооноос ийм шийдвэр гаргажээ. Г.Отгонцэцэгийн хувьд хэсэг хугацаанд Монголдоо шигшээ багтаа бэлтгэл хийгээд Казахстан улсыг зорих аж.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:22

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:21


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.