Үндсэн хуулийн үнэт зүйлсийг тодруулна

Д.Тулга / Нийгэм

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид Үндсэн хуулийн өдрийг угтан цогц үйл ажиллагаа явуулж байна. Манлайлагч залуус Үндсэн хуулийн цэцээс зохион байгуулсан цогц арга хэмжээнд оролцож Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимэд гуайн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлсэн юм. Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийн цэцээс санаачлан зохион байгуулсан дээрх арга хэмжээний үеэр Цэцийн номын санг Бяраагийн Чимид агсны нэрэмжит болгох, Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит Үндсэн хуулийн эрх зүйн сэдэмж бичлэгийн уралдааны дүнг танилцуулах, цэцийн даргын нэрэмжит шагнал гардуулах болон “Монгол Улсын Үндсэн хууль” номын танилцуулга тус тус болсон юм. “Улс төрд шинэ манлайлагч” төслийн оролцогчид ч энэ үеэр номын санд дурсгалын зүйлс гардуулсан бөгөөд бүгдээрээ үндэсний хувцсаар жигдэрсэн нь содон, сонин байлаа. Харин өнөөдөр манлайлагч залуус цэцийн гишүүдтэй үндсэн хуулийн хөгжил, хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт МУ-ын анхны ерөнхийлөгч П.Очирбат, МУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар оролцлоо. Ноён П.Цагаан хэлэлцүүлгийн өмнө “Нийгэмд эрүүл уур амьсгалыг бий болгож буй залуустайгаа уулзаж байгаадаа баяртай байна” гэлээ.

Манлайлагч залуус санаачилсан ард иргэдэд үндсэн хуулийн сурталчлан танин мэдүүлэх, үзэл санааг дэлгэрүүлэх, үнэт зүйлсийг тодруулан тайлбарлах зорилготой “Үндсэн хуулийн өдөр” арга хэмжээ хүүхэд залууст зориулсан “Үлгэрийн баатрууд” арга хэмжээ болон Үндсэн хуулийн талаарх сурталчилгааны товхимол гаргах ажлаар үргэжилжилнэ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:41

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:41


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.