Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ

Д.Тулга / Эдийн засаг

birj

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг өмнөх оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн олон нийтэд нээлттэй зохион байгуулж, нийт 36.1 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Монголын Хөрөнгийн бирж нь Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-тай хамтран Милленнум Ай Ти систем дээр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааны туршилт явуулж дууссан байна.

Энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр буюу Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэн байгуулагдсаны 24 жилийн ойн өдөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг албан ёсоор нээхээр төлөвлөжээ. Энэхүү арилжаа нээгдсэнээр зах зээлийн хөрвөх чадвар болон хүртээмж нэмэгдэж, хөрөнгө оруулагчид Засгийн газрын үнэт цаасыг өдөр бүр худалдан авах, төлбөр төлөх хугацаанаас өмнө эргүүлэн худалдах боломж бүрдэх юм байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:30

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:30

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.