Ерөнхийлөгч үйлдвэрлэлийг дэмжих зарлиг удахгүй гаргана гэв

Д.Тулга / Хууль

elbegdorj

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд үг хэлсэн билээ. Тэрээр тун удахгүй зарлиг гаргах гэж байгаагаа дуулгасан юм. “Би Чимэдийн Сайханбилэг Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газрыг бүтээгч үйлдвэрлэгчдээ дэмжих гэж байгуулагдсан гэж харж байгаа. Тэдний өмнө тулгамдаж ирсэн хүнд, хэцүү асуудлыг шийдвэрлэхэд туслах нь энэ Засгийн гол зорилго гэж ойлгож байгаа. Иймээс ч энэ Засгийн газар Аж үйлдвэрийн яам гэж тусад нь яам байгуулсан, хариуцсан сайд томилуулсан гэж үзэж байгаа. Хамгийн гол нь энэ яам Монголын үйлдвэрлэгчдэд тушаа болох ёсгүй. Түлхээс дэмжлэг, өмөг түшиг нь болох ёстой. Би ч үүнд хувиа нэмэрлэж үйлдвэрлэлийг дэмжих талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг удахгүй гаргах болно” гэлээ.

Мөн тэрээр Монгол Улс цаашдаа үйлдвэрлэл тойрсон асуудлаар хэрэлдэж талцдаг биш, харин үйлдвэрлэлийг дэмжсэн нэгдсэн бодлого, хууль, үйл ажиллагаатай болно гэдэгт итгэж байгаа гэдгийг ч хэлэв. Үйлдвэржилт Монголын хөгжлийн өнгийг тодорхойлох болно. Бүгдээрээ тамын тогооноосоо гаръя. Бүтээгч үндэстэн болъё. Хариуцлагатай улс болъё. Монгол Монголоо дэмжье. Үүний төлөө бүгдээрээ нэгдэж, хамтарч ажиллая хэмээн уриаллаа.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:12

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:12


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.