Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээ, мэдээллээс хоцрох ёсгүй

Д.Тулга / Нийгэм

Өчигдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар телевизүүдийн мэдээний албаны төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй санал солилцох уулзалт хийв. Монголд үйл ажиллагаа явуулдаг телевизүүдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж мэдээ, мэдээллээ нэмэлтээр, дохионы хэлээр тайлбарладаг ганц хоёрхон телевиз бий. Иймд энэхүү уулзалтаар хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх, тэднийг мэдээ, мэдээллээр хангахад хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо дутмаг байгаа талаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа телевизүүд мэдээ, нэвтрүүлэг, цаг агаарын мэдээ зэргийг бэлтгэн хүргэхдээ мэргэжлийн дохионы хэлмэрч, орчуулагч ажиллуулах, титр, суптитр, үгэн зар хэлбэрээр мэдээллээ дамжуулах шаардлагатай байгааг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Дүлий иргэдийн үндэсний холбоо, Дохионы хэлмэрч, орчуулагчдын холбооны төлөөлөл хэлсэн юм. Түүнд хэвлэл мэдээллийн бусад байгууллагууд ч анхааран ажиллахыг санал болгожээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:41

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:41


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.