МУГТ С.Цэрэнчимэд дэлхийн чансааг тэргүүлжээ

Д.Тулга / Спорт

tserenchimed

Олон Улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /United World Wrestling /-ноос эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн чансааг өчигдөр шинэчлэн гаргажээ. Энэхүү жагсаалтад манай 13 бөх багтсан байна. Тэднээс 60 кг-ын жингийн ангилалыг гавьяат тамирчин С.Цэрэнчимэд тэргүүлжээ.

Манай бөхчүүдээс 48 кг-ын жингийн 13 дугаарт Ц.Бямбазаяа, 19-т Э.Нарангэрэл, 53 кг-д есдүгээрт ОУХМ Э.Сумъяа, 55 кг-ын жингийн тавдугаарт С.Бямбацэрэн, есдүгээрт А.Батцэцэг, 11-т П.Орхон нар жагссан байна. Мөн 58 кг-ын 13-т Б.Шоовдор, 18-т Т.Мөнхтуяа нар бичигджээ. Харин 63 кг-ын гуравдугаарт гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-ын жингийн есдүгээр гавьяат тамирчин О.Насанбурмаа, 10-т Б.Одончимэг, 75 кг-ын жингийн долоодугаарт гавьяат тамирчин О.Бурмаа жагссан байна.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.