“Никель” Ганбаа тэргэнцэр үйлдвэрлэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэглэж байна

Д.Тулга / Нийгэм

Монголдоо унадаг дугуй үйлдвэрлэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж байсан “Никель” Ганбаа компанийнхаа залуустай хамтран нэгэн сайхан үйлийг эхлүүлжээ. Тус компани нь сүүлийн нэг жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгийн чухал хэрэгцээний нэг болох тэргэнцрийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Удахгүй бүтээгдэхүүнээсээ тэргэнцэр нэн шаардлагатай байгаа хөгжлийн бэрхшээлтэй 50 иргэнд бэлэглэх юм байна.

Хөгжингүй оронд үйлдвэрлэдэг сайн чанарын тэргэнцэртэй харьцуулахад үнийн хувьд хямд бөгөөд эдэлгээ сайтай 1-2 жил ашиглах боломжтой гэдгийг “Никель” Ганбаа хэлэв. Манай улсад урд хөршөөс орж ирсэн, чанар муутай тэргэнцэрүүд хямдаар зарагддаг ч

эдгээр нь ердөө нэгээс хоёр сарын эдэлгээтэй байдаг аж. Түүнчлэн хэрэглэгчийн биеийн онцлог, хэмжээнд нь таардаггүй зэрэг олон дутагдалтай юм байна.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:40

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:40

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.