УИХ “Шилэн” болжээ

Д.Тулга / Улстөр

2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулсан “Шилэн дансны тухай ” хууль хэрэгжиж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор төрийн зарим байгууллагын үйл ажиллагаа “шилэн” болж эхэллээ. Үүний нэг бол УИХ болон УИХ-ын Тамгын газар юм. Баасан гарагийн чуулганы хуралдаан өндөрлөх үеэр УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд хандан, “Маргааш өглөө 09 цагаас чуулган хуралдана. Өглөө Ерөнхийлөгчийн хэлснээр би камер залгаад нийт улс даяараа УИХ-ын гишүүдийн ирцийг харуулна. Цагтаа хэн ирсэн, хэн ирээгүйг хүн бүхэн харна. Хариуцлагаа тэгж л эхэлье. Би гишүүдийн суудлыг нэг бүрчлэн харуулна. Та бүхэн Ерөнхийлөгчийн хэлсэн хариуцлагын асуудлыг дэмжиж байгаа гэж би бодож байна” хэмээн хэлсэн бөгөөд маргааш өглөө нь шууд хэрэгжүүлж, УИХ-ын чуулганы 2015.01.10-ны өдөр буюу Бямба гарагийн чуулганы хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирц, суудаг сандал ширээг ард түмэнд нээлттэй харуулж “шилэн” болсноо баталлаа. Гишүүдийн ирцийн мэдээ, хэн гишүүн хэдэн цагт ирсэн тухай http://www.parliament.mn/sgh/session/categories/3104/pages/17998 энэ сайтнаас шууд үзэх боломжтойг талаар УИХ-ын дарга цахимаар олон нийтэд мэдээлсэн байна.

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг өнгөрсөн жилээс эхлэн шилэн болгож эхэлсэн бөгөөд ажилтнууд нь шилэн өрөөнд сууж, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг нээлттэй “шилэн” болгосон юм. Өөрөөр хэлбэл УИХ болон УИХ-ын Тамгын газарт хандаж ирүүлсэн иргэдийн хүсэлт, мэдээ мэдээлэл, бичиг баримтууд “Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төв”-ийн шилэн танхимд суудаг УИХ-ын Тамгын газрын ажилтнуудаар дамжин зохих эзэндээ шуурхай хүрдэг болжээ. Ажил зогсох ёсгүй, ирсэн бичиг баримт гацах ёсгүй учир бичиг баримтын шилэн хоргонуудад бичиг баримт саатаж буй эсэхийг ордонд орж ирсэн хэн бүхэн харах боломжтой болсон байна.

Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг www.parliament.mn цахим хуудсанд байршуулан 2012 оноос хойш “шилэн” болгожээ. Ийнхүү хүн бүр УИХ-тай холбоотой бүх мэдээллийг энэхүү сайтнаас болон open.parliament.mn сайтаас өдөр бүр хүлээн авах боломжтой байдаг байна.

Олон нийтээс байнга шүүмжлэл хүлээдэг УИХ-ын гишүүдийн ирцийн тухай мэдээ, мэдээллийг иргэд ямар нэг сонин, сайтаас хайх хэрэггүй. Учир нь Пүрэв, Баасан гараг бүрт хуралддаг чуулганы хуралдааны үйл ажиллагааг 2012 оноос хойш улс орон даяар 4 телевиз болон Univision, Skymedia-ийн Их хурлын сувгуудаар үзэх боломжийг олгож, монголын Парламентын үйл ажиллагаа “ШИЛЭН” болсон түүхтэй.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:50

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:50


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.