ФРАНЦ: Нэг зорилготой хоёр халдлага

Д.Тулга / Гадаад мэдээ

Францын “Шарли Эбдо” сэтгүүлийн газарт халдлага үйлдсэн ах дүүс болох Шериф болон Саид Коуачи нар өчигдөр Парисын хойд хэсэгт орших нэгэн агуулахыг эзлэн барьцаалаад байсан бол үүнтэй зэрэгцэн Парисын зүүн хэсэг дэх Жүүдийн супермаркетыг нэгэн хос этгээд барьцаалан Франц улсыг сандаргаж эхэлсэн юм.

Өчигдөр эргүүлийн цагдаа нар руу довтолж нэгийнх нь амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдээд байсан 33 настай Амеди Кулибали, түүний хамсаатан 27 настай эмэгтэй Бумэддьян нар зугтаж байх үедээ хүнсний дэлгүүрт халдаж, тэнд байсан үйлчлүүлэгчдийг барьцаалснаар Франц улсад нэг өдрийн дотор хоёр газар адилхан зорилготой гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн юм.

Парисын зүүн хэсэг дэх Жүүдийн супермаркетад халдсан этгээдүүд таван хүн барьцаалсан гэж BBC агентлаг мэдээлсэн. Энэ үеэр хоёр хүний амь үрэгдсэн гэдгийг Парис хотын цагдаагийн дарга батлаад байсан юм.

Цагдаа нар барьцаалагдсан объектуудыг бүсэлсний дараа ах дүүс болох Шериф болон Саид Коуачи нар агуулахаас гарч цагдаа нартай буудалцах үедээ алагдсан байна. Мөн хоёр дахь объект болох супермаркетыг чөлөөлөх үеэр /33 настай Амеди Кулибали ба түүний хамсаатан 27 настай эмэгтэй Бумэддьян/ зэвсэгт этгээдүүдийг цагдаа нар хөнөөсөн байна. Барьцаалагдсан хүмүүсээс дөрвөн хүн амиа алдаж, дөрвөн хүн шархдаж, 15 хүн эсэн мэнд аврагджээ.

Н.ЭНХСАРУУЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:33

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:33


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.