Манай хоккейчид БНХАУ-ын багийг хожлоо

Д.Тулга / Спорт

2015 оны бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцсон Монгол Улсын шигшээ баг БНХАУ-ын багийг 7:5-аар хожиж VII байрт орлоо. Манай тамирчид Сомалийг хожиж, Нидерландтай тэнцэн, Германд хожигдож, хэсгийн гуравдугаар байраар гарч ирсэн. Улмаар хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө Латвит 5-11-ээр хожигдсон ч БНХАУ-ын багийг Буулгаж авчээ.

Манай хоккейчид ДАШТ-д долоо дахь удаагаа оролцсоноос 2007-2010 онд хэсэгтээ IV байр эзэлж байсан удаатай. Харин өнгөрсөн жил "В" ангилалын "В" хэсэгт Герман (3:1), Украин (7:2), Сомалийг (12:1)-ээр хожиж, Японд (2:3) ялагдаж, дэд байрт шалгарч байсан юм.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.