Чөлөөтийн эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө барилдана

Д.Тулга / Спорт

Чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-ын тэмцээний медалийн төлөөх барилдаан өнөөдөр болно. Дэлхийн шилдэг найман баг уригдсан энэхүү тэмцээнд Монголын баг хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон байна. Монголын баг хэсгийн сүүлийн барилдаанаа Украйны багтай хийж 6:2 онооны харьцаагаар ялжээ. “Б” хэсэгт Монголын баг 37, Оросын баг 35, Украйны баг 26 оноо авсан ч Оросын багт манай баг 3:5 оноогоор ялагдсан нь хоёрдугаар байранд орох үзүүлэлт болсон байна.

Шигшээ барилдаанууд

Алтан медалийн төлөө барилдаан: ОХУ - Япон

Хүрэл медалийн төлөө барилдаан Монгол - АНУ

Тавдугаар байрын төлөө барилдаан Украйн - Азербайжан

Долоодугаар байрын төлөө барилдаан Швед –Польш тус тус барилдах юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.