Р.Бурмаа хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцоно

Д.Тулга / Улстөр

burmaa

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт салбарын хөгжлийн чиглэлээр тусгагдсан зорилт, заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд хүнс, хөдөө аж ахуйд техник, технологи, ноу-хау, хөгжлийн түвшнээр дэлхийд болон бүс нутагтаа тэргүүлдэг гадаад улс орнуудтай салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа билээ. Энэ хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Берлин хотноо 2015 оны нэгдүгээр сарын 16-25-ны өдрүүдэд болох “Ногоон долоо хоног” олон улсын үзэсгэлэн яармаг, “Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалт-2015” арга хэмжээнд Монгол Улсын ХХАА-н сайд Р.Бурмаа оролцох юм байна.

Тэрээр энэ арга хэмжээний үеэр ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Кристиан Шмит, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Герд Мюллер нартай уулзан хүнс, хөдөө аж ахуйн салбарт урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагаагаа өрнүүлэх, хамтарсан төсөл, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, Германы хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, мах, сүүний чиглэлийн үхэр импортлоход урт хугацааны лизингийн үйлчилгээ, санхүүгийн бусад нэн таатай нөхцөлийг ашиглах боломжийн талаар санал солилцох юм. Мөн ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоровтой хийх хоёр талын уулзалтаараа дээд хэмжээний айлчлал, яам болон Засгийн газар хоорондын комиссын үеэр тохиролцсон махны экспорт, Монголын мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шат, үр тарианы шинэ сортын үр гарган авах, нутагшуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлыг ярилцахаар төлөвлөжээ.

ХХАА-н сайд Р.Бурмаа Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцох үедээ найрсаг хамтын ажиллагаатай Болгар, Латви, Казахстан, Беларус улсын Хөдөө аж ахуйн дэд сайд нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох юм байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:48


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.