Зураг бүхэн түүхийн гэрч

Д.Тулга / Боловсрол

2 say dahi irgen

Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын сүүлээр төрнө гэсэн тооцоолол бий. Харин манай улсын хоёр сая дахь иргэн Ардын хувьсгалын 67 жилийн ойн баярын босгон дээр буюу 1988 оны долдугаар сарын 10-нд төрж байжээ. Тухайн өдөр улсын хэмжээнд 276 эх 279 хүүхэд төрүүлсний 54 хувь нь хүү, 46 хувь нь эмэгтэй аж. Дээрх 279 хүүхдээс эрэгтэй 10, эмэгтэй 15 хүүхдийг БНМАУ-ын хоёр сая дахь иргэнд тооцож, 254 хүүхдийг түүний чацуутан гэж бүртгэж байжээ.

Энэ удаагийн “Зураг бүхэн түүхийн гэрч” буландаа Монгол Улсын хоёр сая дахь иргэн Жамъяангаравын Ундрахбаярын зургийг онцолж байна. Түүнийг Нэгдүгээр амаржих газрын эмч Д.Цоодол эх барьж авчээ. Энэхүү гэрэл зургийг М.Лхагвасүрэн тухайн үед дарсан байна. Мөн их зохиолч Д.Нацагдорж амьд сэрүүн байхдаа Монгол Улсын хоёр сая дахь иргэн болон түүний үеийнхэнийг угтаж шүлэг зохиож байжээ.

“Ээж ээ” хэмээн эх ижийгээ дуудан

Энэ ертөнцийн үнэнд өргөл өргөж

Хүй таслан Монгол оронд хүн төрүүлэн

Хүж дэлхийд нэгэн иргэн амь нэмлээ

Эцэг чинь чамд эсгийгээр үнэг хайчилна

Эх байгаль чинь чамд мэдрэхүй хайрлана

Ээж чинь чамд бүүвэйн дуу дуулна

Өнө эртийн буурал тал чамайг хүлээсэн

Өвөг, дээдсийн зовлон, жаргал чамайг хүлээнэ

Өвлүүлж чамд эх хэлээ тэд үлдээсэн

Өсөж томроод чи эх хүн болно... хэмээн бичжээ.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:21

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:21


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.