Н.Золжаргал: Эрэлтийг хангах мөнгө бидэнд байна

Д.Тулга / Эдийн засаг

zoljargalМонголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас валютын нөөцийн талаар тодрууллаа.

-Валютын ханш өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Цаашдаа ч энэ байдал үргэлжилж ам.доллар 2500 хүрнэ гэж эдийн засагчид хэлж байгаа. Өнөөдөр ам.доллар 1940 болсон. Ханшийг нь бууруулах талаар Монголбанк ямар арга хэмжээ авч байна вэ?

-Маргааш валютын ханшын талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс мэдээлэл хийнэ. Нөгөөдөр Мөнгөнийн бодлогын зөвлөлөөс мэдээлэл хийх гэж байна. Он гарсаар эрэлт жаахан өндөр байна. Валютын орох урсгалыг бид ярьсан. Өнгөрсөн жил 800 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалттай оноо дуусгалаа. Валютын нөөц 10,11 дүгээр сартай харьцуулахад 350-иад сая доллараар нэмэгдсэн. Эрэлтийг хангах мөнгө бидэнд байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалтын асуудал 800 сая доллараар удаан явахад хэцүү. Төлбөрийн тэнцлийг засахад нэлээн их ажил болж байна. Гадаадын хөрөнгө оруулалт 2008 оны түвшин рүүгээ хүрээд ирлээ. Үүнийг засахын тулд нэлээн их ажил төлөвлөсөн хийгдэж байна. Үр дүнг нь хүлээх л үлдэж байна. Ер нь нэгдүгээр сард эрэлт их байдаг. 2014 онтой харьцуулахад валютын эрэлтийн ихэнх нь уул уурхайн салбар сэргэх хандлага ажиглагдаж байна. Нэгдүгээр сард уул уурхайн сэлбэг, тоног төхөөрөмжийн импортын хэмжээ нэмэгдсэн байна. Цаашдаа нөхцөл байдал ямар байхыг харъя.

-Гаднаас босгосон бондын мөнгийг буруу зарцуулсан гэсэн шүүмжлэл байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засгийн өсөлтийн хурд 17-оос буурсаар байгаад зургаа руу орж ирж байна. Тэгэхээр энэ хурдыг аажмаар удаашруулах дээр бид ажил хийж байгаа. Мэдээж эдийн засагт нийлүүлэгдсэн мөнгөний талаар олон асуудал яригддаг. Энэ мөнгө байгаагүй бол асуудал одоо байгаагаасаа хүнд тусах байсан. Энэ мөнгийг нийлүүлснээр эдийн засгийн уналт зөөлөн газардаж байгаа. Энэ бол бидний бодлогын сонголт. Энэ хоёр жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалтаа нэмэхэд анхаарах ёстой байсан боловч дутуу, дулимаг ажилласан. Хамгийн сүүлд 2008 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтгүйгээр 800 сая доллар манай улсад орж ирж байсан. Одоо бол Оюу толгойн хөрөнгө оруулалттайгаа нийлээд 800 сая доллар байна. Тэгэхээр валютын орох урсгал дээрээ доривтой ажил хийхгүй бол бидэнд хүндрэлээс гарах бололцоо байхгүй.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:24

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:24


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.