Бие даагчид Засгийн газрыг шүүмжлэв

Д.Тулга / Улстөр

biedaagchУИХ дахь Бие даагчдын зөвлөл өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. УИХ-ын чуулганаар 2015 оны төсвийн тодотголын хэлэлцэж буй. Энэ хүрээнд Эхийн одонгийн мөнгийг хасах гэж буйг эсэргүүцэж байгаа гэв. Харин оюутнуудын 70 мянган төгрөгийн тэтгэмжийг сурлагын түвшинг харгалзуулан өгөх гэж байгааг дэмжиж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэллээ.

Энэ талаар мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "2015 оны төсвийн тодотголоос энэ Засгийн газрын өнгө төрх ямар байх нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газар гадныханд болон дотоодын томорсон бүлэглэлүүдэд нээлттэй, иргэддээ хатуурхсан, залхуу Засгийн газар байх нь. Учир нь татварын бодлого, шинэчлэлийн талаар ямар нэг арга хэмжээ авсангүй. Мөн бизнесийнхээ хүрээг тэлэх, орлогоо нэмэгдүүлэх талаар олигтой заалт оруулж ирсэнгүй. Харин иргэдийн төлөх татварыг нэмж, халамжийг багасгаж, эдийн засгаа аврана гэсэн бодлого баримталж байна. Тухайлбал, томоохон татвар төлөгч, онцгой албан татвар төлдөг компаниуд нэг долларыг 1450 төгрөгөөр тооцон улсад татвар төлдөг. Тэгвэл жирийн иргэн 1950 төгрөгөөр тооцон татвараа төлж байгаа" гэв.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажиллаад ирсэн. Энэ үеэр орон нутгийн иргэд одонтой эхчүүдийн мөнгийг хасах, хүүхдийн мөнгийг танахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. "Иргэдэд олгодог халамжийн жаахан хэдэн төгрөгийг Засгийн газар хасах юм бол Бие даагчдын зөвлөл Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барихаас өөр аргагүй юм байна гэдгийг би орон нутгийн иргэдтэй уулзаад ойлголоо. Тэнд амьдрал хүнд байна. Жирийн иргэдийнхээ халаасруу гараа дүрэхээ болих хэрэгтэй. Нэгдүгээр зэргийн одонтой эхчүүд нэг жилд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүд жилдээ 100 мянган төгрөг авдаг. Энэ мөнгө Ч.Сайханбилэгийн халааснаас гараагүй. Энэ бол байгалийн баялагаас хувь хүртэж байна гэсэн үг. Гэтэл Ерөнхий сайд эдийн засгийн хямралаас гарахын тулд ийм арга замыг ирэлхийлж байгаа нь харамсалтай. 2015 оны төсвийг өмнө баталаад нэг ч өдөр хэрэгжээгүй байхад тодотгол нь орж ирж байна. Монгол Улсын түүхэнд ийм зүйл байгаагүй” гэлээ.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:47


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.