Пак Гын Хе Ким Чен Унтай уулзахыг зөвшөөрчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

pakБНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай ямар нэг болзолгүйгээр уулзахыг зөвшөөрч байгаагаа мэдэгджээ. Энэ талаар Reuters мэдээлсэн байна. Пак Ген Хе хэлэхдээ, ард түмнээ хоёр хуваагдсан зовлон зүдгүүрээс ангижруулж, тайван замаар эвлэлдэн нэгдэхийн төлөө хэнтэй ч уулзахад бэлэн гэжээ.

Тэрээр Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг сахих хэрэгтэй гэж хэлсэн байна. Энэхүү хуулийг 1948 онд баталжээ. Ким Чен Уны хувьд шинэ жилийн мэндчилгээндээ 2015 онд Өмнөд Солонгосын тэргүүнтэй уулзана гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар, Хойд Солонгос, Өмнөд Солонгос дайсагнасан байдалд байгаа хэдий ч сүүлийн хэдэн долоо хоногт, Пхеньян болон Сөүлийн яриа хэлэлцээг сэргээхэд бэлэн байгаагаа аль аль нь илэрхийлсэн билээ. Тухайлбал, Өмнөд Солонгосын Засгийн газар хойд хөрштэйгөө сөргөлдөөөнөө зогсооход бүх хүчин чармайлтаа гаргана хэмээн тус улсын Ерөнхий сайд Чун Hon Вон хэлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:13

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:12


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.