УИХ-ын зарим гишүүдийг "Цагаан сүлд" тэмдгээр шагнав

Д.Тулга / Улстөр

Chuulgan

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэхүү ойн арга хэмжээний хүрээнд МҮАН-аас анхны үндсэн хуулийг батлахад үнэтэй хувь нэмрээ оруулсан хүмүүсийг намын дээд шагнал "Цагаан сүлд" тэмдгээр шагнажээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Л.Цог, С.Баярцогт, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Л.Болд нарыг "Цагаан сүлд" тэмдгээр шагнасан байна.

Улсын бага хурлаар дөрвөн удаа, ард нийтээр гурван сар орчим, Ардын их хурлаар 70 гаруй хоног хэлэлцсэний эцэст 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг баталж байжээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:47

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:47

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.