Бөө хэмээх ХИЙРХЭЛД хүлээлгэх хариуцлага бий юү

Д.Тулга / Нийгэм

Бөөгийн талаарх сайн, муу олон мэдээлэл дундаас саар нь илүү ажээ. Бөө хүн гэдэг дээд зэргийн ёс суртахуунтай байх ёстой гэдэг. Эрт үед бөө болох хүнийг олонтаа шинжиж, онгод тэнгэрээс лавлаж, буруу явдалтай, ойворгон хөөрүү, өсч хонзогнуур, шунал ихтэй зэрэг муу чанар давамгайлсан нэгнийг бол “давуулдаг” ёстой байжээ. Давуулна гэдэг нь тэнгэрт нь мэдүүлж, тухайн хүний зан байдлыг тоочиж, онгодын унаа болох чадваргүйг нь ойлгуулсны үндсэн дээр буух хугацааг нь хойшлуулж, дараа үе рүү нь давуулах ёсон юм байна.

Дээр үед шинээр бөө болж байгаа хүн заавал андгай тавьдаг байжээ. Тодруулбал, тухайн бөө хүний бүх онгодыг багш нь (эсвэл тухайн бөөгөөр өөрөөр нь дуудуулдаг) залж буулгаад, өс хонзон авдаггүй, ёс бусыг үйлддэггүй, худал буруу ярьдаггүй, олз ашигт шунадаггүй, онгодын шидээр аархдаггүй, зөв явдалтай, зөөлөн сэтгэлтэй бөө байна гэдэг ам өчгийг нь онгод тэнгэрүүдийнх нь өмнө хэлүүлж, үүнийгээ зөрчсөн тохиолдолд тэнгэрийн гэсгээл хүлээхэд бэлэн гэдгийг нь андгайлуулдаг. Үүнийгээ зөрчвөөс бөө хүн амь насаа алдах, өрөөл татанхай болох, үр хүүхдүүд нь өвчтэй төрөх, олигтой сайн явахгүй байх зэргээр хатуухан шийтгэлийг хэдэн үеэрээ хүлээдэг байжээ.

-ФЭЙСБҮҮКЭЭРЭЭ ДАМЖУУЛАН БУСДЫГ ЗАНАЛХИЙЛДЭГ БӨӨ БАЙНА-

Орчин үед энэ дэг, ёс журам устаж буй бололтой. Бөө болсон зарим нь арга засал, хараал хорлол хийнэ хэмээн амандаа орсон тоогоороо мөнгө нэхэж, бусдад буян болох биш гай тарьж яваа нь нууц биш. Манай сайтад иргэнээс ирсэн мэдээллийн дагуу бид доорхи мэдээллийг бэлтгэсэн юм.

Тодруулбал, нэр хаяг нь тодорхой, 20-23 орчим насны нэгэн хүү фэйсбүүк хаягаараа дамжуулан олон нийтийн сүлжээгээр бусдыг хараадаг, айлган сүрдүүлж, заналхийлсээр уджээ. Тэрбээр “Бүх төрлийн үйл хийнэ. Өвчин зовлон, айдас хүйдэс, албин тийрэн дарж, заяа зам төөргийг чинь тольдон зааж, удмын бүх хараал арилгана, дарна, хийнэ. Удам судраар чинь оролдож, хар буруу үйл хийж байгаа нөхдийг 100 хувь алж, дарж, хоног хугацааг нь хэлж, үхсэний дараа барьцаа авна” хэмээн бичсэн байх юм. Түүнчлэн хэн нэгний хүүхдийн зургийг фэйсбүүктээ постлоод “Үхэхээр нь тэврээд, сөгдөөд ирээрэй. Амь өгье. Яасан их хүн басдаг юм” гэсэн байх жишээтэй.

-ШАШНЫ ЗАН ҮЙЛТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ ХУУЛИЙН ЗААЛТ БАЙДАГГҮЙ-

Бид цахим хэрэгслээр дамжуулан, бөө нэрээр далайлган хүмүүсийг ийнхүү айлган сүрдүүлж, заналхийлж буй энэ үйлдэлд хуулийн байгууллага ямар арга хэмжээ авдаг талаар тодруулсан юм. Цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Энэ төрлийн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд бүртэгдээгүй. Харин өмнөх жилүүдэд бөө заналхийллээ, мөнгө төгрөг нэхлээ, бөөд хулхидууллаа гэсэн дуудлага мэдээлэл мэр сэр ирдэг байсан.

Гэхдээ нэг хэцүү нь бид шууд очоод “Чи хуурамч бөө, хүнийг заналхийлж, сүрдүүлсэн гээд ямар ч баримтгүй баривчилбал хүний эрхэд халдсан явдал болно. Хуулиндаа энэ төрлийн хэргийг зрхицуулах санкци байдаггүй. Харин сошиал сувгаар дамжуулан хэн нэгнийг заналхийлж, сүрдүүлж байгаа бол энэ гэмт хэрэг мөн. Эрүүгийн хуулийн 110.1-д “Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Уг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжтой. Он гарсаар манайд бөө мөргөлтэй холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна” гэсэн юм.

Б.ЦЭЛМЭГ

boo

boo


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:35

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:35


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.