МХЕГ-ын дарга Д.Батмөнхийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Д.Тулга / Хууль

MHEGАвлигатай тэмцэх газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхийг шалгаж эхэлжээ. Түүнийг ажилтнуудаа үндэслэлгүйгээр цомхотгосон, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар руу цөөнгүй ажилтан шилжүүлсэн хэмээн буруутгасан байна. Тус газарт дуудагдах болсон Д.Батмөнх байгууллагын хурал дээрээ “Намайг АТГ-т өгсөн хүнийг бараг мэдэж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалжид мэдээлснээр, түүнийг яаралтай ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөхийг Гүйцэтгэх засаглалаас үүрэгдсэн байна. Учир нь түүний оронд намуудын тохиролцооны дагуу Монгол ардын намын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд, ГИХАЭГ-ын дарга асан Д.Мөрөн нарын нэр яригдаж байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:09

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:09

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.