Махны экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэв

Д.Тулга / Эдийн засаг

mahӨчигдөр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд ХХААЯ-ныхантай уулзаж, хүнс болон махны экспортын талаар голчлон ярилцсан байна. Уулзалтын үеэр эдийн засгийн энэ хямралын үед мах бэлтгэл тогтмол нэмэгдэж байгаа ч экспортын хэмжээ буурсаар өнгөрсөн 2014 онд 1.8 мянган тн болжээ. 2015 онд махны экспортыг нэмэгдүүлэх нөөц бий ч, үйлдвэрийн аргаар боловсруулах боломж тааруу, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй зэргээс үүдэн бэрхшээл гардаг байна. Нөгөөтэйгүүр, эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэхийн тулд мал төрөл хоорондын харьцаа, сүргийн бүтэц, эдийн засгийн хувьд төдийлөн тохиромжтой биш байгаа аж. Цаашдаа үхрийн тоог 2 саяар өсгөж, ямааг төдий хэмжээгээр цөөрүүлж, бусад малыг одоогийн түвшинд барих шаардлагатай. Нөгөөтэйгүүр, мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, эрүүл тайван байдлыг баталгаажуулах арга хэмжээг бүс нутгийн онцлогтой уялдуулан ялгавартайгаар хэрэгжүүлэх, мал, эмнэлгийн оношлогооны чадавхийг сайжруулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх тулгамдсан асуудал байгааг салбарын мэргэжилтнүүд хэлсэн юм. Тиймээс цаашид махны экспортын тал дээр эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж өгөхийг хүсчээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:03

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:03


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.