Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг баталлаа
Засгийн газрын хуралдаанаар Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага, компани хооронд байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг баталжээ. Энэхүү загвар батлагдсанаар Газрын тосны тухай хуульд заасан Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлөөс бусад гэрээний агуулга, зохицуулалт нь хөрөнгө оруулагчдад ил тод, ойлгомжтой болох аж. Мөн шинээр гэрээ байгуулахад цаг хугацаа алдахгүй, газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзжээ. Газрын тосны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журмыг 1991 онд батлан, газрын тостой холбогдсон үйл ажиллагааг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад тулгуурлан бүтээгдэхүүн хуваах зарчмаар хэрэгжүүлэх бодлого баримталж ирсэн байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл