Ямартай ч "Түлэнхийн төв"-ийн барилгыг нураалаа

Д.Тулга / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасны дагуу Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2011 оны 358 тоот тогтоолоор Түлэнхийн төвийг актлах тогтоол гарсан байдаг. Мөн онд Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар салбар эмнэлгийн барилгын асуудлыг хэлэлцэн уг барилгыг буулгаж буурин дээр нь шинээр барих эмнэлгийн барилгын зургийг боловсруулах үүрэг даалгавар өгөгдсөн байдаг юм.

Ийнхүү мөн оны долдугаар сард зарласан зураг төсөл боловсруулах зөвлөх сонгон шалгаруулалтад тэнцсэн “ЭЗТ” ХХК тус яамтай гэрээ байгуулан Түлэнхийн төвийн шинээр баригдах барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгээд байсан. Гэтэл түлэнхийн төвийн барилгын ажил царцсан барилгуудын эгнээнд шилжиж нэлээд хэдэн жилийг нүүрийг үзлээ. Нэг хэсэг “Эмнэлгийн газар асуудалтай байгаа” гэх мэдээлэл ч гараад байсан билээ.
Ямартай ч түлэнхийн төвийн барилгыг нураалаа. Харин одоо хэзээ олон давхар эмнэлэг сүндэрлэн босохыг хүлээх л үлдлээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:29

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:29

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.