П.Бүрэнтөгс түрүүлж, Ш.Мөнгөнбаатар үзүүрлэлээ

Д.Тулга / Спорт

"Эх орончдын өдөр"-т зориулсан Монгол Ардын Намын 94 жилийн ойн уламжлалт барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.

Барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Э.Оюунболд, улсын начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ж.Отгонбаяр, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Увс аймгийн Давст сумын харьяат "Увснуур" дэвжээ "ДЦС-4" ТӨХК-ний бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Жавхлант дэвжээ, Энгүй тал компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээ ИЗИС-ийн бөх улсын харцага Э.Оюунболд, Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх аймгийн начин О.Батжаргал нар шалгаран үлдэв. Аймгийн начин О.Батжаргалын хувьд өнөөдрийн барилдаанд аймгийн заан Н.Мустафа, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, улсын заан М.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын арслан Н.Батсуурь, улсын заан Б.Батмөнх нараар зургаа давж их шөвгийн дөрөвт шалгаран өнөөдрийн барилдааны түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгсд өвдөг шороодсон юм. Барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулагч МАН-ын зүгээс аймгийн начин О.Батжаргалд "Шилдэг залуу бөх"-ийн шагнал гардуулав. Мөн жил бүр аварга, арслангуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалаараа хүндэтгэл үзүүлэв.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.