“Дэд бүтэц” төсөл хоёр дах Ус дулаан дамжуулах төвөө хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

Д.Тулга / Эдийн засаг

“Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг хэрэглээний халуун ус, дулаанаар хангах “Ус дулаан дамжуулах төв-11”-ийг улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажил дуусах шатандаа явагдаж байна.

БХБЯ-ны “Дэд бүтэц” төслийн нэгж 2013 онд “Буянт-Ухаа" орон сууцны хорооллын 10 хэсэгт 10 ширхэг ус дулаан дамжуулах төвийг барьсан бөгөөд барилга угсралтын ажлыг бүрэн хийж өнгөрөгч оны дөрөвдүгээр сард “Ус дулаан дамжуулах төв- 1”-ийг ашиглалтанд өгсөн. Уг дэд станцаас Буянт-Ухаа-1 хорооллыг ус дулаанаар хангаж байгаа билээ.

Харин төслийн хүрээнд хийгдсэн үлдсэн 9 ширхэг УДДТ-ийн барилга угсралт болон тоног төхөөрөмжийг суурилуулах ажлууд бүрэн хийгдэж одоогийн байдлаар УДДТ-ийн барилгуудын гадна цахилгаан хангамжийн кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил хийгдэж байгаа юм. Үүнээс “ТОСК”-ийн хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг дулаанаар хангах УДДТ-11-ийн гадна цахилгаан хангамжийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн тул хэсэгчилэн Улсын комисс ажиллуулахад бэлэн болсон байна.

Удахгүй хүлээлгэн өгөх тус “УДДТ-11”-ийн гүйцэтгэгчээр “Бум халаалт” ХХК, “МВС” ХХК, “Ви Ти Икс” ХХК-иудын түншлэл ажилласан бөгөөд нийт 2,497 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Тус төв нь цагт 1,7 Гкал халаалт, 1,2 Гкал халуун усаар хэрэглэгчдийг хангах хүчин чадалтай аж.

“Дэд бүтэц” төсөл хэрэгжиж хотын дэд бүтэцгүй хэсэгт шинээр баригдах орон сууцны хорооллуудыг нэгдсэн инженерийн шугам сүлжээгээр хангаж байгаа нь нийслэлийн хэмжээнд орон сууцны төвлөрөлийг бууруулах чухал ач холбогдолтой билээ.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.