С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргажээ

Д.Тулга / Хууль

zorig

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хуралджээ. Тус хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Оюун өөрийн төрсөн ах С.Зоригийн алагдсан хэргийг дахин шалгуулах хүсэлтээ ирүүлсэн талаар мэдэгдсэн байна. Тэрээр “Тусгай хяналтын дэд хорооны гишүүний хувьд би өөрөө энэ хэргийг хяналтдаа авч, дэмжлэг үзүүлээч гэсэн. Тус дэд хороог Г.Батхүү гишүүн удирддаг. Анхааралдаа авсан гэж ойлгож байгаа. Тусгай хяналтын дэд хороо нууцлалын асуудлыг хэлэлцдэг учраас энэ талаарх хүсэлтээ тавьж болно” гэжээ. Тусгай хяналтын дэд хороо нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагддаг билээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.