Америкийн хоёр компани Монголд казино байгуулах хүсэлтэйгээ илэрхийлжээ

Д.Тулга / Эдийн засаг

casinoАНУ-ын Лас Вегас хотын LVS, MGM ресортс хэмээх хоёр компани Монгол улсад казино байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар www.nasdaq.com сайтад мэдээлсэн байна. Тус мэдээлэлд “Төв Азийн Монгол Улсад хөрөнгө оруулах боломжтой боллоо. 2013 онд энэ улс хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байв. Гэвч 2013 оны сүүлээр эдийн засгийн өсөлт нь 12 хувь болон буурч, Монгол улс хөрөнгө оруулагчдын хараанаас гарсан.

Өнгөрсөн хугацаанд монголчууд хөрөнгө оруулалт татахын тулд олон шийдвэр гаргалаа. Лондоны хөрөнгийн биржээс тус улсад компанийн засаглалыг сайжруулах зорилгоор шинэ хууль батлах, илүү олон төрлийн валютын гүйлгээ хийх боломж нээх зөвлөгөө өгсөн. Монгол Улс алт, зэс, нүүрсний арвин их нөөцтэй. Зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний тавд бичигддэг. Саяхан Монгол Улсын Засгийн газраас Хятад болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудаас хөрөнгө татах хоёр казино барих боломжийг олгох хуулийн төслийг баталсан. Лас Вегас (LVS) болон MGM Resorts (MGM) эдгээр төсөлд оролцох сонирхлоо илэрхийлээд байна” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭcasino


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.