Цагдаа нар гэрчүүдийг доромжилж, зодож байсан гэв

Д.Тулга / Хууль

hudulguun Өнгөрсөн онд АПУ компанийн борлуулагч А бусдын гарт амиа алдсан. Энэ хэргийн гэрчүүд “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнийхөнд ханджээ.

Тэдний хэлж буйгаар, цагдаагийнхан борлуулагч сураггүй болох үед дэлгүүрийн эзэн, сэжигтэн П-ийн эхнэртэй хамт ажилладаг байсан Б.Отгонцэцэг, тус дэлгүүрийн худалдагч Г.Дэлгэрцэцэг нарыг гэрчээр татан мэдүүлэг авч эхэлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид гэрч эмэгтэйчүүдтэй зүй бус харьцаж үг хэлээр доромжилж, зодож байсан гэв. Улмаар дээрх эмэгтэйчүүдээс гэрчийн мэдүүлэг авч байснаа өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн сэжигтнээр тооцсон байна.

Гэрч Б.Отгонцэцэг хэлэхдээ “Хэн, хэзээ хаанаас аваад явчих бол гэж айж байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас цагдаа нар байцааж эхэлсэн. “Чи сэжигтнийг харсан. Хамт байсан биз дээ. Үнэнийг хэлэхгүй бол хорилоо. Хоёр хүүхдийг чинь асрамжийн газарт аваачина” гээд зоддог байсан. Эрхээ зөрчигдөж байгааг хэлсэн ч хэн ч тоогоогүй” гэв.

“Хүсэл зорилгоо нэгтгэе хөдөлгөөн”-ий тэргүүн Х.Бат-Ялалт “Энэ асуудлаар “Эмнести интернэшнл” олон улсын байгууллага, ХЭҮК, УЕПГ-т ханджээ. Тэрээр "Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрчээс хөтөлж, тулгаж мэдүүлэг авахыг хориглодог. Төрийн албан хаагчийн хэрэг, зөрчлөөс гэрч, хохирогчийг хамгаалах эрхзүйн зохицуулалт алга. Хуулийн байгууллагынхан эрүүдэн шүүлтийг үргэлжлүүлсээр байна” гэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.