Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шилжүүлэхээр болжээ

Д.Тулга / Эдийн засаг

ediin zasag

УИХ-аас 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг 2015 оны эхний хагаст багтаан засгийн газарт шилжүүлэх-ийг даалгасны дагуу уг асуудлыг Монголбанк, Сангийн яамны удирдлагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч яамдын удирдлагууд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөлтэй уулзаж, дэлгэрэнгүй ярилцсан байна.

Тус уулзалтаар хөтөлбөр тус бүрийн хэрэгжилтэд эцсийн байдлаар үнэлгээ хийсэн бөгөөд цаашид зах зээлийн зарчимд нийцсэн тогтвортой тогтолцоог Засгийн газар бүрдүүлэх, нийлүүлэлтийн гаралтай инфляци өсөх эрсдэлийг бага байлгаж ажиллах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн, дэд хөтөлбөр тус бүрийн хувьд энэ оны эхний хагас жилд багтаан хөтөлбөрийн зээлийн Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газар шилжүүлж авах, нийлүүлэлтийн инфляцийг бага, тогтвортой түвшинд байлгах оновчтой бүтцийг цаашид хадгалж үргэлжлүүлэх чиглэлээр дүгнэлт, санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх, улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтжээ.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.