“Microsoft”-ийн эвхэгддэг “keyboard” цэнэгээ гурван сар барина

Д.Тулга / Орон нутаг

Дэлхийн програм хангамжийн хамгийн том компани болох “Microsoft” корпораци “Mobile World Congress-2015” арга хэмжээний үеэр ухаалаг гар утас болон таблетуудтай холбогдон ажиллах боломжтой “keyboard”-ийг танилцууллаа.

Шинэ бүтээгдэхүүнээ “Microsoft” корпораци “Universal Foldable Keyboard” хэмээн нэрлэсэн бөгөөд уг төхөөрөмж дэлгэгдсэн үедээ 295.1 мм Х 125.3 мм-ийн хэмжээтэй, харин дундуур нь нугалсны дараа 147.6мм-ийн урт, 11.5 мм-ийн зузаантай болно гэж http://www.microsoft.com/ албан ёсны веб сайтад нь бичжээ. Ингэснээр хэрэглэгчид “keyboard”-ийг зөөвөрлөн авч явахад авсаархан, хаана ч ашиглах боломжтой болж буйгаараа онцлог аж.

Мөн “Universal Foldable Keyboard” нь нимгэн гадаргуутай зөөлөн материалаар хийгдсэн төдийгүй таблет болон гар утасны хооронд шилжих нэмэлт товчлуур зэрэг нь хэрэглэгчдэд таатай мэдрэмжийг төрүүлж чадахуйц болсон гэдгийг “Microsoft” корпорацийн удирдлагууд танилцуулгынхаа үеэр онцлон хэлжээ. Уг keyboard нь ухаалаг төхөөрөмжүүдтэй утасгүй холбооны “Bluetooth 4.0” технологиор холбогдон ажиллахаас гадна “USB" холболтоор цэнэглэх ба нэг удаагийн цэнэглэлтээр цэнэгээ гурван сар хүртэлх хугацаанд барих боломжтой гэж танилцуулах сурталчилгаанд дурьдаж өгчээ. “Universal Foldable Keyboard”-ийг ирэх долдугаар сард “Microsoft”-ийн дэлгүүрүүдээр 99.95 ам.долларын үнэтэй зарагдах юм байна.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:16

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:16

Aly Chiman [177.101.184.57] 2019-02-08 10:21:03

Hello there, My name is Aly and I would like to know if you would have any interest to have your website here at medee.mn promoted as a resource on our blog alychidesign.com ? We are in the midst of updating our broken link resources to include current and up to date resources for our readers. Our resource links are manually approved allowing us to mark a link as a do-follow link as well . If you may be interested please in being included as a resource on our blog, please let me know. Thanks, Aly


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.