Ауди автомат жолоодлоготой машины дээд хурдыг тогтоожээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Автомашин үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд жолооч шаардлагагүй автомат жолоодлоготой машин зохион бүтээхээр ханцуй шамлан ажиллаж буй. Германы Ауди компани RS7(АрЭс7) загварын машинаа бүтээж Франфурт хот дахь Хокенхаймын туршилтын талбайдаа хурдны туршилт хийсэн байна.

Уг машин нь жолоочгүй машинуудын хамгийн дээд хурд болох цагт 240 км хүртэл хурдалсан байна. Энэ нь Гран При уралдааны бүтэн тойрог буюу 4.6 км замыг хоёрхон минутад туулсан гэсэн үг аж. Аудигийн шинэ машины туршилт амжилттай болсноор жолоочгүй машин авто замд гарах ирээдүйг улам ойртуулсан хэрэг болж байгаа юм. Харин замд тулгарах саадыг давах тухайд хараахан хангалттай хэмжээний ахиц гараагүй байгаа тул мэргэжилтнүүд анхаарал хандуулан ажиллаж байна.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.