Хятад, хонконгчуудын зөрчилдөөн хурцдаж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

china

Өнгөрөгч ням гаригт Хонконгийн иргэд Хятадын ойролцоох Yuen Long-д Хятад худалдан авагч нарын өөдөөс “Гэртээ харьцгаа” хэмээн орилцгоожээ. “Би энд өсөж торнисон, хятадууд маш олноор орж ирдэг болсноос хойш бүх юм өөрчлөгдсөн” гэж хуульч мэргэжлээр сурж байгаа Сү Еэн өөрийн байр сууриа илэрхийлжээ. Учир нь Хятад улсын зүгээс Хонконгийг эдийн засгийн хараат байлгасаар ирсэн юм. Үүнд тус улсын иргэд өнөөг хэр дургүйцэн, эсэргүүцдэг байна.

Хятад улсын иргэд Хонконгод олноор ирж худалдаа хийдэгт ч мөн дургүй байдаг аж. Худалдаа эрхлэгчдийн зүгээс “Ийм учраас тэдэнд тавтай морил гэж хэлэхэд маш их хэцүү” хэмээжээ. Одоо ч гэсэн хоёр талын зөрчил Хятад, Хонконгийн дунд орших мужуудад өдөр бүр өрнөсөөр байгаа юм.

-ХЯТАД ХОНКОНГИЙН ХҮЙТЭН ХАРИЛЦАА УЛАМ ЗУЗААРАВ-

Хятад Хонконгийн хоорондох хүйтэн харилцаа, сөргөлдөөний зөвхөн нэгээхэн хэсэг худалдаа хийх үед ажиглагддаг. Хүнсний талаарх цуврал дуулиан шуугианууд ээлж дараалан гарсаар байдаг аж. Ялангуяа 2008 онд Хятадад хуурай сүүнээс болж нярай хүүхэд эндсэн явдлыг дурьдаж болно. Энэ явдлаас болж хятадууд хориг тавин, Хонконгод хуурай сүү хийх түүхий эдийн хомсдол үүсчээ. Үүнээс улбаалан засгийн газар нь хуулийн хязгаарлалт хийж, хотоос гарч буй жуулчин болгон хоёр зоосон мөнгө өгч байхаар болсон юм. Энэ нь хонконгчуудын дургүйцлийг хүргэж эхлэв.

Өнгөрсөн жил 31 сая хятад аялагч Хонконгод зочилсон бөгөөд тус улсын нийт жуулчдын 78 хувийг бүрдүүлсэн байна. Гэвч бүх аялагчийг дурсгалт газруудаар явж үздэг жуулчин мэтээр төсөөлөх нь том эндүүрэл болох юм. Цүнх үүрч, дугуй унаж захын хотуудын хооронд худалдаа наймаа хийдэг нэг өдрийн аялагчид байдаг бол сүүлийн үед Хятадын чинээлэг худалдан авагчид ихээр ирж, чамин тансаг эд зүйлс худалдан авч, энгийн жуулчид шиг амарч аялах болсон байна.

Global Property Guide-ийн мэдээлж буйгаар, Хонконгийн шинээр ашиглалтад орж буй байшингуудын 40 орчим хувийг хятадууд худалдан авдаг байна. Иймээс оршин суугчид тэднийг үнийн хөөрөгдөлд буруутгадаг аж. Хятад иргэдэд Хонконг руу ороход хориг саад бараг үгүй ажээ. Тиймээс зарим хятадууд жилдээ хэдэн зуун удаа орж гардаг байна. Ийм байдал нь иргэдийн, тэр тусмаа залуу үеийнхний уурыг маш их хүргэсэн бөгөөд засгийн газраасаа тэдний нэвтрэх эрхийг цуцлах тухай шаардаж эхэлжээ.

Т.БАТСҮРЭН

china

china


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.