Волейболын шүүгчийн сургалтын бүртгэл өнөөдөр дуусна

Д.Тулга / Спорт

Монголын волейболын холбооноос Улаанбаатар хотноо энэ сарын 13-17-ны өдрүүдэд болох олон улсын шүүгчийн сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтын бүртгэл Монголын волейболын холбоон дээр энэ сарын 3-6-ны өдрүүдэд болж, өнөөдөр сургалтын бүртгэлийн хугацаа дуусч байна.

Энэхүү сургалтыг Олон улсын волейболын холбооны зааварлагч, БНХАУ-ын иргэн, ноён Сун Жиан Хуй удирдан явуулах аж. Сургалт тав хоног үргэлжлэх бөгөөд амжилттай суралцагсдад Олон улсын волейболын холбооны батламжийг гардуулах аж.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.