Жүдочид “Хонконг-2015”-д хүч үзэж байна

Д.Тулга / Спорт

altantsetseg

“ХонКонг-2015” олон улсын жүдо бөхийн тэмцээнд манай 12 тамирчин хүч үзэж байна. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Р.Алтанбагана, Ч.Чинхүсэл нар барилдана. Мөн 60 кгд У.Басхүү, 66 кг-ын жинд Б.Пүрэвдаваа, 73 кг-д О.Бадмаанямбуу, +100 кг-ын жингийн ангилалд Б.Лхагва-Очир, Т.Түвшинтулга нар хүч үзэх юм.

Харин эмэгтэйчүүдийн 45 кг-д Г.Мядагбадам, 48 кг-ын жинд Б.Хорлоо, 52 кг-д Б.Мөнхжаргал нар хүч үзнэ. 57 кг-д М.Ичинхорлоо, 70 кг -ын жинд Ц.Мөнхгэрэл шилдэг жүдочидтой өрсөлдөнө. Монгол Улсын баг тамирчдын дасгалжуулагчаар Г.Энхбаяр, З.Сүхчулуун нар ажиллаж буй юм байна. “Хонгконг-2015” тэмцээнд Япон, БНСУ, Монгол, Малайз, Индонези, Тайван зэрэг орны 200 гаруй жүдоч өрсөлдөж байгаа аж. Тэмцээн гурав хоног үргэлжилж, ирэх ням гарагт өндөрлөнө.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.