Харү башё эхэллээ

Д.Тулга / Спорт

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё өчигдөр Осака хотноо эхэллээ. Башёгийн эхний өдөр 70 дахь ёкозүна Какүрюү М.Ананд гэмтлийн улмаас өнжих болсноо зарлав. Тэрээр Осака хотын эмнэлэгт үзүүлснээр эмч нарын зөвлөл түүнийг нэг сар гам барьж, мөрний гэмтлээ бүрэн эдгээхийг зөвлөсөн байна.

Эхний өдрийн барилдаанд манай бөхчүүдээс Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, маэгашира-1 Ичиножёо А.Ичинноров, Токитэнкү А.Хүчитбаатар болон Араваши Э.Дөлгөөн нар ялжээ. Харин анх удаа комүсүби цолтой барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил Харүмафүжид, сүмогийн хамгийн ахмад бөх болох Кёкүтэнхо Н.Цэвэгням Египетийн Оосүнаарашид ялагдсан байна. Харин озэки Кисэносато маэгаширагийн нэгээс барилдаж буй Точиозанд унасан бол озэки Гоэйдо эхний даваагаа авчээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.