Дэлхийн цомоос багаараа хүрэл медаль хүртлээ

Д.Тулга / Спорт

ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шилдэг найман баг оролцдог Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохиогдож өчигдөр өндөрлөв. Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээний хүрэл медалийн төлөө Монгол, АНУ-ын багуудын барилдаан сонирхолтой, өрсөлдөөнтэй боллоо.

Манай баг нэг барилдаанд ялж хоёр барилдаанд ялагдсан ч дараагийн 4 барилдаанд завсаргүй ялалт байгуулж хүрэл медаль авах болзол хангаж чадсан юм. Шийдвэрлэх барилдаанд Гавьяат тамирчин О.Насанбурмаа шийдэмгий барилдаж өрсөлдөгчөө 8:5 онооны харьцаагаар буулгаж авсан нь ялалтын уухайг хадаалаа.

Монгол, АНУ-ын багуудын барилдааны дүн

48 кг Э.Нарангэрэл - Алиса Лампе, 8:10

53 кг Э.Сумьяа - Уотнер Кондер, 4:2

55 кг С.Бямбацэрэн - Хэлэн Луис Марилиус, 1:2

58 кг Б.Шоовдор - Алли Маркензи Раган, 10:0

60 кг С.Цэрэнчимэд - Кеслей Рене Кэмпэлл, 12:1

63 кг С.Батцэцэг - Эрин Элизабет Кложо, 11:2

69 кг О.Насанбурмаа - Елена Пирожкова, 8:5

75 кг Г.Наранчимэг - Аделина Грей, 0:10

Ийнхүү манай эмэгтэй баг Дэлхийн цомын төлөө тэмцээнд 7 дахь удаа оролцохдоо хүрэл медаль хүртлээ. Өмнө нь 2013 онд эх орондоо болсон Дэлхийн цомын төлөө тэмцээнд мөнгөн медаль авч байсан юм.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.