Жүдочид "Хонконг-2015"-аас ганзага дүүрэн ирлээ

Д.Тулга / Спорт

"Хонконг-2015" олон улсын жүдо бөхийн тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний хоёр дахь өдөр татамид гарч -66 кг-ын жинд хүч үзсэн Женко клубын тамирчин Б.Пүрэвдаваа аваргаллаа. Мөн тэмцээний +100 кг-д барилдсан Женко клубын тамирчин Б.Лхагва-Очир мөнгөн медаль, Т.Түвшинтулга хүрэл медаль хүртсэн юм. Мөн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -55кг-д П.Алтанбагана хүрэл медаль хүртэж, мөн жинд Ч.Чинхүсэл шагналт тавдугаар байрт шалгарч, -60кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Е.Басхүү хүрэл медаль зүүсэн амжилтыг үзүүлсэн.

Харин эмэгтэйчүүдийн -45кг-ын жинд барилдсан Г.Мядагбадам мөнгөн медаль, -48кг-д хүч үзсэн Б.Хорлоо хүрэл медаль, -70кг-ын тамирчин Ц.Мөнхгэрэл мөнгөн медаль хүртэж байсан билээ. "Hong-kong internation judo tournament 2015" тэмцээнд манай 12 жүдоч, Япон, БНСУ, Монгол, Малайз, Индонези, Тайван зэрэг орны 200 гаруй бөхтэй хүч үзсэн. Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Г.Энхбаяр, З.Сүхчулуун нар ажилласан билээ.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.