ИЗНН-ын Их хурал болж байна

Д.Тулга / Улстөр

Иргэний Зориг-Ногоон намын үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн арга хэмжээ өнөөдөр 09:30 цагаас Драмын эрдмийн театрт эхэлсэн юм. Энэ хүрээнд Монголын ардчилсан хувьсгалын анхдагч С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөсөн байна. ИЗНН-ын даргаар Улсын Их Хурлын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн чуулганы Ерөнхийлөгч С.Оюун ажилладаг бөгөөд баярын хурлыг нээж үг хэлэх аж.

Мөн “Иргэний Зориг Ногоон Нам-бодлогын нам” сэдвээр намын дарга С. Оюун, “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэх бодлогын алхамууд” сэдвээр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар илтгэл тавих юм байна. Түүнчлэн Их хурлаараа намын даргаа сонгох ажээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.