Харь арьст хүүг буудсан цагдааг гэм буруугүй гэж үзжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

Өнгөрөгч онд АНУ-ын цагдаагийн албан хаагч өсвөр насны хар арьст хүүг буудан хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэргийг АНУ-ын иргэд цагдааг буруутган хүлээн авсан юм. Учир нь өмнө нь иймэрхүү хэрэг цөөнгүй гарч байсан аж. Энэхүү хэргийг үйлдсэн офицер Даррен Уилсонд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй, ажил үүргийн шаардлагаар аргагүйн эрхэнд гал нээсэн гэж үзжээ. Офицер Даррен Уилсон 18 настай хар арьст хүүг таван удаа буудан хөнөөсөн юм.

gadaad

Энэ хэргээс үүдэн Уилсоныг ажлаас нь чөлөөлжээ. Гэвч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн олон зуун иргэд жагссан байна. Хүүгийн гэр бүлийнхэн “Энэ бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл” хэмээн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Учир нь АНУ-ын жижиг мужуудад арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хэрэг өдөр бүр болдог талаар ВВС телевиз мэдээлсэн байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.