“Мongolia Mining 2015”-д 15 орны 120 компани оролцохоор бүртгүүлжээ

Д.Тулга / Эдийн засаг

miningИрэх сарын 1-нээс 3-ны өрдүүдэд Улаанбаатар хотноо уул уурхайн техник, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлтийн “Мongolia Mining 2015” үзэсгэлэн болох юм. Өнөөдрийн байдлаар, тав дахь жилдээ болох тус арга хэмжээнд 15 орны 120 компани оролцохоор бүртгүүлжээ. Зохион байгуулагчдын хэлж буйгаар үзэсгэлэнд оролцож буй компаниудын тал хувь Монголд үйл ажиллагаа явуулдаг бол үлдсэн хувийг Австрали, АНУ, Англи, Герман, ОХУ, Польш, БНХАУ, Турк зэрэг улсын компаниуд эзлэж буй аж.

Тус үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн салбарын хэлэлцүүлгүүд, Польш, ОХУ, Англи, БНХАУ зэрэг орны оролцогчид хамтын ажиллагааны уулзалтууд, Катерпилларын машин механизмын шоу, операторын ур чадварын үзүүлэх тоглолт гэх мэт арга хэмжээ болох юм байна. Энэ үеэр саяхан удирдлага нь солигдож, менежментээ шинэчлэхээр ажиллаж буй “Эрдэнэс Монгол” компани үйл ажиллагаа, цаашдын бүтээн байгуулалтынхаа талаар мэдээлэл өгөх ажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.